Орон сууцны үнэ буурсан гэв

2015 оны 09 сарын 09

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хийсэн өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаагаар өмнөх сараас 0.5 хувиар буурч, 11.7 хувьд хүрсэн байна. Энэ нь оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурсан үзүүлэлт юм байна. 

Мөн түүнчлэн шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт бол оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар буурсан үзүүлэлт аж.

Энэ үеэр Тэнхлэг зууч компанийн гүйцэтгэх захирал Б.Батзоригийн мэдээлснээр "Орон сууцны үнийн индекс буурахад тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ буурч байгаа нь голлон нөлөөлсөн. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт өнгөрсөн оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан. Харин 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ буурч эхэлсэн бөгөөд өнгөрсөн сарын орон сууцны үнийн жилийн бууралт нь - 10.1 хувьд хүрсэн" гэлээ.

Түүнчлэн шинэ орон сууцны нэг м.кв дундаж үнэ нь өнгөрсөн сарын байдлаар 2,080,000 төгрөг болж өмнөх сараас 3.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 6.2 хувиар буурсан бол хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 90,400,000 төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар тус тус буурсан байна.

у
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
223.62.172.118 Uug ni bol 2000 ond 2oroo 10say hurehgui bsanshdee ergeed ene uneeree zaragah boltugai
223.62.172.118 Buur buunoo harj l bgaarai bairaa yaran sandran unetei avsan humuus amaa barinaa
150.129.143.223 yg unen uu dandaa l buursan gh sudalgaa hj bhiin teglee geed bodit bdal deer oor baina shuu dee
37.220.133.161 Tegmeer yum daa. Zuun yobropiin ornuudiin bairnii unetei ijil bolood baigaa shuu dee.