Есөн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулжээ

2015 оны 09 сарын 09

Нийслэлийн хүрээнд есөн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/723 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”- ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд есөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.

Мөн түүнчлэн газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД