Шинээр томилогдсон сайд нарт тамгыг нь гардуулан өглөө

2015 оны 09 сарын 08

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайд М.Зоригт, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд нар тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хэлэхдээ "Бид улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед энэ өндөр хариуцлагатай үүргийг хүлээн авч байна. Бидний өмнө нэн даруй шийдвэрлэх шаардлагатай, хүлээгдсэн олон ажил байгаа. Засгийн газрын гишүүд богино хугацаанд ажилдаа эзэн болж шударга, зарчимч, төрийн өндөр хариуцлагатайгаар ажиллах шаардлага тулгарч байна. Үүнийг ухамсарлан Засгийн газрын гишүүд хариуцлагатайгаар гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД