Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан томилогдлоо

2015 оны 09 сарын 08

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.09.08. Мягмар гараг/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудлаар хэлэлцэж, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 98.3 хувийн саналаар дэмжиж томиллоо.

Түүний товч намтар: Г.Баярсайхан 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй.  Доктор /Ph.D/ цолтой. 

Тэрбээр 2006-2008 онд “ Экологи” ХХК-ний захирал, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан. Улмаар 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.

Улсын Их Хурлын  2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин  сонгогдож,  2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдож ажилласан.  Англи орос хэлтэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД