М.Зоригт Зам тээврийн сайдаар томилогдлоо

2015 оны 09 сарын 08

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж Зам тээврийн сайдад М.Зоригтыг томилох асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу санал хураахад хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, 87.5 хувийн саналаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар М.Зоригт томилогдлоо. Түүний товч намтраас дурдвал,

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1972-1982 10 жилийн 8 дугаар дунд сургууль
  • 1982-1990 БНСЧСУ-ын Прага хотын Техникийн Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль Инженер, эдийн засагч мэргэжлээр
Ажилласан байдал:
  • 1990-1992 онд "Монголын Оюутны Холбоо"-ны ерөнхийлөгч
  • 1992-2004 онд "Бодь Интернэшнл" ХХК-ий гүйцэтгэх захирал
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд "Бодь" группын ерөнхийлөгч
  • 2009-оноос "Зүүн хойд Ази" нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
  • 2012-оноос МоАХ-ны дэд тэргүүн
  • 2012-оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД