Б.Болорыг Сангийн сайдаар томиллоо

2015 оны 09 сарын 08

УИХ-ын ээлжит бус чуулганаар шинээр томилогдох зургаан сайдын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдад томилохыг хэлэлцэж, санал хураалт явуулахад 60 гишүүний 55 нь зөвшөөрч 91.7 хувийн саналаар түүнийг Сангийн сайдаар томиллоо. Түүний товч намтар:

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1997 онд Бельгийн вант улсын Европын их сургууль Эдийн засагч мэргэжлээр
  • 2012 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол:
  • Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал:
  • 1997 - 2000 онд Төрийн өмчит *НИК* компаний гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2001 - 2006 онд "Гарьд Тур" ХХК-ий ерөнхий захирал
  • 2006 - 2008 онд Тиара Монголиа төслийн удирдагч
  • 2008 - 2012 онд Гадаад харилцааны дэд сайд
  • 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД