БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэг томилогдлоо

2015 оны 09 сарын 08

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлэв. Ийн УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад томилох асуудлаар санал хураахад 88.1 хувийн саналаар Н.Батцэрэгийг томиллоо.

Н.Батцэрэг гишүүний товч намтар:

Төгссөн сургууль мэргэжил:

  • 1982 онд ЗХУ-ын Свердловск (хуучнаар) хотын Уралын политехникийн дээд сургуулийг металлург инженер мэргэжлээр төгссөн
  • 1993 онд Удирдлагын академи төгссөн. Эдийн засагч, судлаач
Ажилласан байдал
  • 1982-89 онд Багш, хичээлийн эрхэгч 
  • 1989 оноос тэр үеийн коммунист дэглэмийг халах улс төрийн хөдөлгөөнийг Монголын орон нутагт эхлүүлсэн
  • 1990-1991 онд Завхан аймгийн МоАХ-ны (анхны сөрөг хүчин) анхны Ерөнхий зохицуулагч
  • 1990-1992 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга
  • 1990-92 онд Завхан аймгийн Захиргааны гишүүн ( тэр үеийн үндсэн хуулиар аймгийн 9 удирдлагын нэг), Аймгийн Хянан байцаах албаны дарга
  • 1992-1996 онд Завхан аймгийн МҮАН-ын дарга 
  • 1996-2000 онд УИХ-ын гишүүн. /Төрийн ББХ-ны гишуун, БОХХБХ-ны гишүүн. Монгол-Австралын бүлгийн даргын сонгуультай байсан./
  • 1998-1999 онд БОХХБХ-ны дарга
  • 2000 -2002 онд ХЭАХУНийгэмлэгийн дэд дарга
  • 2000-2004 онд "Инсол" Чөлөөт эдийн засагчдын Үндэсний төвийн тэргүүн
  • 2002-2004 онд Налайх дүүргийн АН-ын дарга
  • 2004-2006 онд БСШУ-ны сайдын зөвлөх
  • 2006-2007 онд Засгийн газарт Шадар сайдын улс төрийн бодлогын зөвлөх
  • 2007- 2009 он хүртэл Монгол улсын Сангийн дэд сайд
  • 2009 оноос 2012 он хүртэл МҮАН-ын Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь "Шудрага ес" эвслийн бүлгийн дарга. ТББХорооны гишүүн.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД