З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайдаар томилогдлоо

2015 оны 09 сарын 08

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.  Өнөөдрийн чуулганаар  Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Санал хураалтын дүнд 93.1 хувийн саналаар З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад томиллоо.

З.Баянсэлэнгэ гишүүний намтар:

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1991 онд Нийслэлийн 10 жилийн 35 дугаар дунд сургууль
  • 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургууль Бага эмч мэргэжлээр
  • 2003 онд Цагдаагийн академи Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
  • 2003 - 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
  • 2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
  • 2007 - 2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч
  • 2008 - 2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.58 уул нь ухаантай хүн бол өөрөө саналаараа татгалзах байлааь,, даанч энүүнд энхбаярийн утсан хүүхэлдэй болохоос өөр шид алгаа, өрөвдмөөр ядмаг амьтан
107.77.85.111 zaaval Olond tanigdsan hulduuu tolgoinuud Baih yostoi bsan yumu, bayanselenge gishuun chadna gedegt humuus buren itgeltei bgaa shu
107.77.85.111 bayanselenge gishuuniig demjij baina, bagaar ajillah chadvartai, shudraga zarchimch emegtei baina lee,
107.77.85.111 bayanselenge gishuuniig demjij baina, bagaar ajillah chadvartai, shudraga zarchimch emegtei baina lee,
112.72.11.67 Монгол төрийн эмгэнэл.Арай ч дээ