Хууль, эрх зүйн зөвлөгөө авч болно

2015 оны 09 сарын 08

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд  мэдээллэн, сурталчлах чиглэлээр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх юм.

Түүнд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд оролцож байгаа юм. Тиймээс иргэд өөрт тулгамдаж буй асуудлаар хуулийн зөвлөгөө авч, тус байгууллагуудтай холбоотой санал гомдлыг хүргүүлж болно хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД