”MSE ALL” нэгдсэн индекс буурчээ

2015 оны 09 сарын 08

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн өнөөдрийн буюу энэ сарын 08-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй гурван хувьцаат компанийн нийт 1210 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Мөн түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 13.971 хувийн хүүтэй, 100.000 ширхэг засгийн газрын үнэт цаас 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж нийт 10.000.243.486 төгрөгийн гүйлгээ хийгдсэн хэмээн холбогдох албанаас мэдээллээ.
Мөн энэ өдөр MSE ALL нэгдсэн индекс 961.49 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1.295.455.870.817 төгрөгт хүрсэн байна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД