30.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгажээ

2015 оны 09 сарын 08

Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тодруулбал, энэ сарын 08-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1988.10-1994.20 төгрөгийн ханшаар 52.1 сая ам.доллар худалдан авах, 309.0-310.95 төгрөгийн ханшаар 103.31 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин үүнээс Монголбанк 35.0 сая ам.долларыг 1992.29 төгрөгийн хаалтын ханшаар, 50.71 сая юанийг 310.16 төгрөгийн хаалтын ханшаар гадаад валютын дотоодын захад нийлүүлсэн аж.

Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр Төв банк арилжааны банкуудтай 58.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах, 30.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД