Хамтын ажиллагааг цааш хөгжүүлэх талаар санал солилцоно

2015 оны 09 сарын 08

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-д айлчлахаар болжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар тус айлчлал нь хоёр орны гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд олон ажлын талаар санал солилцох аж. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской, Хөдөө, аж ахуйн сайд А.Н.Ткачев нартай тус тус уулзаж, Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар санал, мэдээлэл солилцож, хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим асуудлыг урагшлуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцох болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
92.240.178.210 Hyatad gj baihaar.orosuudtaigaa oir baisan ni deerdee.