Монголын хүүхдийн ордны дугуйлангийн бүртгэл эхэллээ

2015 оны 09 сарын 08

Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Тэгвэл энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир-ёочин-гоцлол дуу, морин хуур, шанз – төгөлдөр хуур, ятга – төгөлдөр хуур, лимбэ, төгөлдөр хуур, хийл, цахилгаан хөгжим,  ёочин, драм, зураг, шатар, математик, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, англи хэл, хятад хэл, япон хэл, амьдрах ухааны гэсэн 20 төрлийн дугуйланд элсэлт авна хэмээн холбогдох албанаас мэдээллээ.
Харин дугуйлангийн бүртгэл өнөөдөр буюу энэ сарын 08-наас эхэлж, энэ сарын 11 хүртэл үргэлжлэх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД