”Сөүлийн өдөр”-ийг зохион байгуулна

2015 оны 09 сарын 08

БНСУ-ын Сөүл хотын дарга манай улсад айлчлахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойг тохиолдуулан  нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  Вон Сүн  энэ сарын 20-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айчлалын үеэр  Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг зохион байгуулж, “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт болох юм.  Мөн энэ үеэр Сөүл хотын дарга  Пак  Вон Сүн  Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумд оролцож эко хотын талаар сонирхолтой илтгэл тавих аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД