Нийтийн зориулалттай орон сууцад засварын ажил хийнэ

2015 оны 09 сарын 08

Нийтийн зориулалттай орон сууцны барилгад их засвар хийхээр болсон байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/705 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай хувьчлагдсан орон сууцны барилгын дээвэр, цахилгаан шатны  шинэчлэлтийн ажил болон бусад их засварын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хууль, эрх зүйн үндэслэлийг тодруулан, санал боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн болон бусад их засвар шинэчлэлтийн ажлыг цаашид ямар хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байх саналыг боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд энэ сарын 25-ны дотор танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД