Цахим системээс нийтийн тээврийн чиглэлийг мэдэж болно

2015 оны 09 сарын 07

MART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо.  Тухайлбал, Нийслэлийн  Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ. Энэхүү аппликэйшн нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд "Андройд" үйлдлийн системийн утастай иргэд харах бүрэн боломжтой.

Тун удахгүй iOS үйлдлийн системтэй иргэд ч ашиглах боломж нээгдэх юм байна. Түүнчлэн иргэд өргөдөл, санал хүсэлтээ зураг дарж баримтжуулан илгээж, шийдвэрлүүлэх, төрийн байгууллагуудын хаяг байршил, яаралтай туcламжийн утас руу шууд залгах боломжтой гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД