Анхны лед гэрлийн үйлдвэрийг байгуулжээ

2015 оны 09 сарын 07

Эрдэнэт хотод анхны лед гэрлийн үйлдвэр байгуулсан байна. Тухайлбал, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн электроникийн инженер дөрвөн залуу нийлж тус үйлдвэрийг байгуулсан бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрийн үйл ажиллагаа болоод бүтээгдэхүүнүүдтэй танилцжээ.Энэ үеэр Ерөнхий сайд Улаанбаатар болон Эрдэнэт хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, гудамж талбайн гэрэлтүүлгийг хангах боломжтой гэсэн байна.

Дашрамд сонирхуулахад, лед гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэх, галын аюулгүй, хагарч гэмтэхгүй зэрэг олон давуу талтай аж.


Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн электроникийн инженер дөрвөн залуу нийлж, Монголд анхны лед гэрлийн үйлдвэр байгуулжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцан, бүтээгдэхүүнүүдийг нь үзэж сонирхлоо. Лед гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэх, галын аюулгүй, хагарч гэмтэхгүй зэрэг олон давуу талтай гэж Ерөнхий сайдад танилцууллаа. Цаашид борлуулалтаа нэмэгдүүлж Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, гудамж, талбайн гэрэлтүүлгийг хангах боломжтой гэж Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   - See more at: http://zasag.mn/news/view/10801#sthash.2rMJWku1.dpuf
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД