Зарим дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өссөн дүнтэй гарчээ

2015 оны 09 сарын 07

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав. 

Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад Сүхбаатар, Багануур, Хан-Уул, Налайх дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин бусад дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өсчээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зөрчил болон гэмт хэргийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллажээ.  

Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 889 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 190 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 395 мянган төгрөгийг төлүүлсэн байна.

Баянзүрх дүүрэгт 14 хоногийн хугацаанд захиргааны  2760 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1895 иргэнийг есөн сая 360 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 41 иргэний гаргасан зөрчилд нэг сая 70 мянган төгрөгийн шийтгэврээр, таван аж ахуй нэгжийг 900 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 26 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна.

Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 255 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан нийт 544 иргэнийг гурван сая 245 мянган төгрөгөөр торгож, 32 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ.   

Харин Сонгинохайрхан дүүрэгт нийт дуудлага 673 нэгжээр өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 18 нэгжээр өсч, захиргааны зөрчил 279 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны шинжтэй 54 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 3 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 20 хүнийг 100 мянган төгрөгөөр 31 зөрчилд шийтгэврээр 160 мянган төгрөгийн торгууль, нийт 54 зөрчилд 260 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна.

Багануур дүүрэгт нийт дуудлага 5.0 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 23.9 хувиар буурч, захиргааны зөрчил 2.6  хувиар тус тус өсчээ.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 892 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, зөрчлийг шалгаж нийт  5108.0 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.

Харин Налайх дүүрэгт захиргааны 1491 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан 1419 иргэнийг 13.321.000 төгрөгийн торгууль оногдуулж, 18 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.141 Монгол улс 4000-гаад хуульчтай гэдэг. Энэ их хүчийг 3-хан сая хүнийнхээ эрх зүйн ухамсрыг дээшлүүлэхэд ашиглавал мөн ч хэрэгтэй дээ. Даан ч манай төрийнхэнд тийм хүсэл эрмэлзэл алга. Олон хүн зөрчил, гэмт хэрэгт холбогдож байвал төрийн халаас түнтийх болохоор
202.179.20.141 Ард иргэддээ ямар үйлдлийг хууль бус гэж үздэг, зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд өөрт нь ямар хор холбогдолтой болохыг сайтар таниулж, хуулийн сурталчилгаа хиймээр байх юм. Сав л төдөн төгрөгөөр хийвэл торголоо гэхээсээ төдөн хүнд хууль сурталчилж, гэмт хэрэг, зөрчлийг төдөн хувиар буурууллаа гэж мэдээлж баймаар юм.