Парламентын ассамблейн хурал болно

2015 оны 09 сарын 05

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа мэдээлж, мөн Улаанбаатар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын авто замын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн. Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багассан болохыг хэллээ.
Түүнчлэн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд болох бөгөөд Нийслэлийн өнгө төрхөд хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг айл өрх, албан байгууллага бүр ханган цонх хаалгаа дулаалах хэрэгтэйг санууллаа.

Цаашид гэр хороолол дундах тохижилт,гэрэлтүүлэг, зам засварын ажилд анхаарч ажиллана. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зөрчиж байгаа газруудын  талаар нэгдсэн мэдээлэл гаргах хэрэгтэй гэсэн үүргүүдийг холбогдох газруудад өглөө гэж Улаанбааатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД