Гол нэрийн барааны үнэ 2.8 хувиар буурчээ

2015 оны 09 сарын 05

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ долоо хоногийн эцсийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 2.8 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Тухайлбал, савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 1.9 хувь, савласан дээд гурилын үнэ 1.2 хувь, задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.5 хувь, савласан хоёрдугаар зэргийн гурилын үнэ 1.8 хувиар өссөн байсан бол цагаан будааны үнэ өмхөн сарынхаас 0.6 хувиар өссөн аж.

Мөн түүнчлэн төмсний үнэ 18.7 хувь, байцааны үнэ 21.3 хувь, манжингийн үнэ 5.3 хувиар буурч, луувангийн үнэ 7.9 хувь, сонгины үнэ 4.5 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 11.1 хувь, луувангийн үнэ 0.3 хувь, байцааны үнэ 12.8, манжингийн үнэ 4.1 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД