Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай санамж бичиг байгуулжээ

2015 оны 09 сарын 05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл энэхүү айлчлалын үеэр Улаан-Үд хотын дарга А.М.Голковтай уулзаж, “Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар  санал солилцож, санамж бичигт гарын үсэг зуржээ.

ЭНэ үеэр ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков хэлэхдээ “Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт туршлага солилцох, зам дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байна" гэсэн бөгөөд Чингэлтэй дүүрэг, Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД