ЭКО шошго хэрэглэх эрхийн бичгийг гардуулан өгчээ

2015 оны 09 сарын 04

Монос Хүнс ХХК-ийн Энхжин элэг хамгаалах цай, дархлаа сэргээх цай, цэвэрлэх цай, Чага мөөгтэй цай зэрэг бүтээгдэхүүнүүд нь чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн менежмэнтээрээ органик бүтээгдэхүүний шаардлага хангаж байгаа тул МҮХАҮТ-аас тус бүтээгдэхүүнүүдэд ЭКО шошго хэрэглэх эрхийн бичгийг гардуулан өгчээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Т. Энхцэцэг хэлэхдээ "Бид 100 хувь байгалийн гаралтай Монголын хөрсөнд ургасан эмийн ургамлуудыг түүж үйлдвэрийн аргаар бэлтгэн цай үйлдвэрлэж байна. Өнөөдөр МҮХАҮТанхимаас энэхүү гэрчилгээг олгож байгаа маань бид нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 100 хувь байгалийн гаралтай хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдгийг хэрэглэгч олон нийтэд таниулах нэг гүүр нь болж өглөө. Бид цаашид танхимтай болон харилцагч нартайгаа хамтын ажиллагаагаа улам илүү өргөжүүлэн ажиллахаас гадна гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж оролцох болно. Мөн манай компанийн гол зорилго бол хүний эрүүл мэнд, оюун санааг дээдэлсэн бараа бүтээгдэхүүн үйлдэрлэх. Бид цаашид хүний эрүүл мэндийг дэмжсэн шингэн юу байж болох вэ гэдэг дээр судалгаа хийгдэж байна. Хүн өөрийнхээ биед дутагдсан эрдэс бодисоо тэр усыг уугаад авдаг байх мөн зүгээр ус уух биш амттай, витаминтай гээд олон төрөл байх талаар судалгааны ажлуудыг хийж байна. Мөн Шриланк улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн цайгаараа дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортонд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД