Сайд нарын нэрсийг өргөн барьжээ

2015 оны 09 сарын 04

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа. Тухайлбал, Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа өргөн мэдүүлсэн байна.

Түүнд дурдсанаар Монгол Улсын Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг, Сангийн сайдаар Б.Болорыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэгийг, Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг, Зам тээврийн сайдаар М.Зоригтыг, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
166.137.136.36 Bayanselenge -iig demjij baina, chadaltai bysgyi, olhon avaad yavchhna, busadiig n sain medehgyi yum baina.