”Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”

2015 оны 09 сарын 04

“Цэцэн үйлс” болоод “Халх гол миний нутаг” ТББ-аас УИХ-ын дарга З.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарыг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар болсон талаараа мэдээллээ. Тодруулбал, эдгээр ТББ-ууд Халх голын сав орчмын 500 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолыг эсэргүүцэж байгаа бөгөөд тэд үүнийгээ 3000 орчим иргэний мал аж ахуйгаа эрхлэн амьдардаг газрыг сонгон чөлөөт бүс байгуулахаар болж, тэднийг албадан нүүлгэн шилжүүлж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Тэд ашигтай төсөл байсан ч хэрэггүй, ашиггүй байсан ч зөвхөн газар нутаг дээрээ тайван ажиллаж, амьдрахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Тиймдээ ч ард түмнээс санал асуулга явуулж, түүний хариуг УИХ болон Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдлээ.

Энэ талаар “Халх гол миний нутаг” ТББ-ын тэргүүн хэлэхдээ “Монгол Улсын газар нутгийн нэгээхэн хэсгийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй болчихоод байна. Энэ нь УИХ-ын өнгөрсөн долдугаар сарын 09-ны өдрийн 75 дугаар тогтоолоор Халх голын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулах болсонтой холбоотой юм. Газрын нутгийн хэмжээ нь 503 мянган га талбайг хамарч байгаа бөгөөд энэ нь хэт том талбайг хамруулсан гэж бодож байна. Мөн сум, орон нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуйн бэлчээр нутгийг хамарч байгаа хэдий ч нутгийн иргэдээс огт санал асуулга аваагүй юм. Ганцхан манай сум ч бус цаашлаад Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хөндөж байна. Нутгийн иргэд “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн зүйрлэлийг иш татан биднийг төлөөлүүлэхээр явуулсан юм” гэсэн юм.

Харин “Сэцэн үйлс” ТББ-ын тэргүүн Б.Бат-Орших хэлсэн үгэндээ “Хамгийн гол нь ямар нөхцөлөөр, яах гэж өгч байгаа нь тодорхойгүйгээс гадна олон зуун жилийн өв соёлыг хадгалж буй энэхүү онгон дагшин байгалийг хөндөж болохгүй гэдгийг хэлмээр байна. Энэ талаарх УИХ-ын тогтоол гарахад, нэгдүгээрт, огт судалгаа шинжилгээ хийгдээгүй, хоёрдугаарт, ард түмэнд юу ч мэдээлээгүй. Үүнээс гадна байгаль орчин, эко системд ихээхэн сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон. Учир нь 500 мянган га талбайг Буйр нуураас ус татаж услах тухай хэлэлцэж байгаа нь Буйр нуурын усыг ширгэхэд хүргэх юм. Мөн Буйр нуур даган аж төрдөг иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс 75 дугаар тогтоолыг цуцлаж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.

Түүнчлэн энэ талаар ХҮН-ын удирдлагуудын өгсөн мэдээллээр Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаар байгаль орчин, усны нөөц, ан амьтан, хөрсөнд хэрхэн нөлөөлөхийг тогтоосон, байгаль орчны шинжилгээг огт хийлгээгүй, эрсдэлийг тооцоогүй байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.24 Зорилго, агуулгыг нь тодорхой болгох л хэрэгтэй юм даа. Ер нь энэ бүсийн тариаланг экспортын чиглэлтэй болгох яриа их гарсан юм.Монголыг Оросын түүхий эдийн хавсрага болсон гэж олон жил хараасан одоо Хятадын хавсрага болох болж магадгүй дээ
182.160.36.116 hyatadyydad tvreesleh ni bitgii hel hyatad hvn nytag deeree bailgamaargvi l baina. yagaad hyatadyydad iim hairtai boltsgoochihwoo manai dargantsaryydaa.
112.72.13.49 Surag sonsohod Bai imin gegch uvur mongol hitaduudtai neleed ih gazriig ezemshih bolson gej. Ter haviin darga nariig barag hudaldaad avsan gej nutgiin negrnd helsen baidag shyy