Албан татвар суутгагчийг бүртгэх, кассжуулах ажлыг зохион байгуулна

2015 оны 09 сарын 04

Нийслэлээс албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын энэ оны А/695 дугаар захиамжийн дагуу Улаанбаатар хотод зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг энэ сарыг 30-ныг дуустал зохион байгуулахаар боллоо.

Ингэснээр нийслэл хотын албан татвар суутгагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.  Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажлын хэсгийг дүүрэг, хороодын хэмжээнд байгуулан ажиллах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД