Хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна

2015 оны 09 сарын 03

МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар өнгөрсөн сарын сүүл үеийн байдлаар хүнсний өргөн хэрэглээний барааны үнийг өмнөх сарын мөн үеийн дундаж үнэтэй харьцуулахад үнийн дүн тогтвортой харагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын таван дүүрэгт байрладаг долоон хүнсний зах, худалдааны төвөөс авсан хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаагаар 21 нэрийн барааны үнэ буурч, 12 нэрийн барааны үнэ өсч, найман нэрийн барааны үнэ тогтвортой байна.

Харин хүнсний ногоо, гурил, талхны үнэ харьцангуй өссөн бол сүү, тараг, мах, элсэн чихэр, будааны үнэ харьцангуй буурсан дүнтэй гарсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД