Монгол-Туркменистаны анхдугаар бизнес форум болно

2015 оны 09 сарын 03

МҮХАҮТ нь Бүгд Найрамдах Туркменистан улсын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Туркменистаны анхдугаар бизнес форумыг энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус Форумд Туркменистаны Худалдаа, гадаад эдийн засгийн харилцааны яам, Нэхмэлийн аж үйлдвэрийн яам, Аж үйлдвэрийн яам, Эрүүл мэнд, эм, эмнэлгийн аж үйлдвэрийн яам, «Туркменгаз» төрийн өмчит концерн, «Туркменхимия» төрийн өмчит концерн, Хүнсний үйлдвэрлэлийн төрийн өмчит холбоо, Туркменистаны бараа, түүхий эдийн төрийн өмчит бирж, Туркменбашинскийн газрын тос боловсруулалтын үйлдвэр, «Туркменпагта» төрийн өмчит концерн, «Туркменгаллаонумлери» төрийн холбоо, Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд оролцох ба нэхмэл бүтээгдэхүүн, барилгын материал, хүнс, чихэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрүүл мэнд, химийн болон ургамлын гаралтай эм үйлдвэрлэл, байгалийн хий болон шингэрүүлсэн хийн түлш, химийн бүтээгдэхүүн, шүвтэр(карбамид) үйлдвэрлэл, газрын тосны бүтээгдэхүүн, хөвөн даавуу, ноолуурын үйлдвэрлэл зэрэг салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж Монголын аж ахуйн нэгж компаниудтай хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, хоёр талын ганцаарчилсан уулзалтууд хийх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД