”Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015” болно

2015 оны 09 сарын 02

Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор энэ сарын 10-ны өдөр "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"-ыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү зөвлөгөөнийг Монголын Банкны Холбоо, Монголбанк, арилжааны банкууд, олон улсын төлбөрийн картын томоохон брэнд болох ЮнионПэй Интернейшнл байгууллага хамтран зохион явуулах гэж буйгаараа онцлог юм.

Зөвлөгөөнөөр Монгол Улсад тулгарч буй төлбөрийн картын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал, олон улсын туршлага, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хэлэлцэн тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх, гарсан үнэтэй санал зөвлөмжийг холбогдох Төрийн болон банк санхүүгийн байгууллагад хүргэж хамтран ажиллах юм.

Зөвлөгөөний үйл ажиллагаа нь танилцуулга, олон улсын туршлага судлах семинар, хэлэлцүүлэг гэсэн гурван хэлбэрээр нэгэн зэрэг явагдана. Тодруулбал бодлого тодорхойлогч байгууллага, төрийн байгууллагууд болон оролцогч талуудын гүйцэтгэх удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулагдаж тулгарч буй асуудлуудын шийдлийг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагаа сайжруулах талаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Тус зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага болон олон улсын байгууллага, арилжааны банкуудын зэрэг 120 гаруй төлөөлөл оролцох юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД