Шүүхэд нэхэмжлэл гаргажээ

2015 оны 09 сарын 02

“Улсын Их Дэлгүүр” хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчдээс ирсэн гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр удаа шалгалт хийсэн билээ. Тэгвэл тус шалгалтаар “Номин Холдинг” группын гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхолын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй, дүр үзүүлсэн болохгүйгээ халхавчилсан гэрээ байх магадлалтай гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн байна. 

Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөөс шүүхэд нэхэмжлэх гаргаад байгаа аж. Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т болоод тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д зааснаар хувьцаа эзэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэсэн үг аж.