25 аж ахуйн нэгжийн итгэмжлэлийн хугацааг сунгажээ

2015 оны 09 сарын 02

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд итгэмжлэлийн хугацаа дууссан мах нядлах, мах боловсруулах 25 аж ахуйн нэгжийн Итгэмжлэлийн хугацааг нэг жилээр сунгаж, шинээр гардууллаа.

Хугацааг сунгахдаа аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалт,хяналтын хуудсаар эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлэгдсэн үнэлгээг үндэслэсэн байна.

Итгэмжлэлийг олгохдоо ҮХААЯ, МЭҮГ, ”Монголын махны холбоо”-той хамтарсан ажлын хэсгийг байгуулан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХАА-н сайдын 2001 оны А/47 тушаалаар батлагдсан “Махны хяналтын дүрэм”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хянан магадлагаа явуулж олгодог журамтай.

2014 онд итгэмжлэл авах хүсэлтээ гаргасан “Эрдмийт”, “Вон март”, “Траст трейд”, “Монгол фүүд”, “Преком”, “Хүнс комплекс”, “Хаан хүнс” ХХК зэрэг байгууллагуудад МХЕГ-аас хянан магадлагаа явуулж итгэмжлэлийн гэрчилгээ олгосон аж. 

Дашрамд сануулахад, энэхүү итгэмжлэл нь манай улстай Мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулсан ОХУ, БНХАУ зэрэг орнуудад Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болохыг нотлосон баримт бичиг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД