Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс хуралдана

2015 оны 09 сарын 01

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хурал маргааш буюу энэ сарын 02-ны өдөр Төрийн ордны “В” танхимд 11.00 цагаас болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуралд тус комиссын орлогч дарга, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох УИХ-ын О.Баасанхүү, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүд оролцох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД