Энэтхэгийн нүүрсний импортын хэмжээ буурчээ

2015 оны 09 сарын 01

Энэтхэгийн “Interocean” корпорацийн мэдээлснээр өнгөрсөн долдугаар сард Энэтхэгийн  голлох 29 боомтоор нийт 16.8 сая орчим тонн нүүрс импортолж, импортын хэмжээ өмнөх сарынхаас 11.5 хувиар буурчээ. Үүний 13.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс байгаа нь өмнөх сартай харьцуулахад 11.5 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Харин коксжих нүүрс 3.3 сая тонныг импортолсон нь өмнөх сартай харьцуулахад 3.0 хувиар өссөн байна.

Тайлант сард Энэтхэгийн далайн Баруун эргийн Мундра боомтоор бусад боомтоос хамгийн ихээр буюу 2.5 сая тонн нүүрс импортолсон байна. Гэвч энэ нь өмнөх сарынхаас 26 хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд эрчим хүчний нүүрсний импортын бууралт  ажээ.

Энэтхэгийн далайн баруун эргийн Гоа боомтоор коксжих нүүрс хамгийн их хэмжээгээр импортлогдсон ба уг боомтын тайлант сарын коксжих нүүрсний импортын хэмжээ 730796 тонн болж өнгөрсөн сарын импортын хэмжээнээс өссөн байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД