Сурагчдын сурах нөхцөл бололцоог ханган ажиллана

2015 оны 09 сарын 01

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тэргүүний 67 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-т оролцож, “Хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр бол бие биеэ санасан хүүхдүүдийн сургууль, эрдмийн гараагаа эхэлдэг, багш нарын хүүхдүүдээ догдлон хүлээдэг баярын өдөр. Миний бие та бүхний энэ эрхэм баярт оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна. Нийслэлийн Засаг даргын хувьд  хамгийн ачаалалтай, шилжилт хөдөлгөөн ихтэй сургуулийг зориуд сонгон ирсэн юм. 67 дугаар сургуулийн нэгдүгээр анги гэхэд хамгийн олон хүүхэдтэй,  А-О хүртэл бүлэгтэй. Биеийн тамирын заалаа хүртэл хичээлийн танхим болгосон гээд асуудал, бэрхшээл ихтэй сургуулиудын нэг. Тиймээс бид ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийнхээ сурах тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө үе шаттай арга хэмжээ аван, дээрх асуудлуудыг шийдэж байгаагаа дуулгахад таатай байна.  2015-2016 оны хичээлийн жилд энэ орчимд цэцэрлэг,  бага сургуулийн хоёр цогцолбор ашиглалтад орно. Шилжилт хөдөлгөөн буурахгүй байгаагаас шалтгаалан ачаалал буурахгүй байгаа ч сургуулийн давхрыг нэмэх, өргөтгөх  замаар ачааллыг багасгаж, биеийн тамирын заалыг чөлөөлөх зэргээр хүүхэд багачуудынхаа амжилттай сурах нөхцөл, бололцоог хангахад анхааран ажиллана. Хамгийн чухал нь хүүхдийг ирээдүйд хэн болох гарааг нь бэлтгэдэг багш нартаа хандаж хэлэхэд “Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтран зүтгэе”. Ингээд энд хуран цугласан хүүхэд, багачууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

Мөн энэ үеэр  Засаг дарга тус сургуулийн таван сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэж, тус сургуулийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД