5.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулжээ

2015 оны 09 сарын 01

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болж өнгөрлөө. Энэ сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан тус дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1987.20-1990.10 төгрөгийн ханшаар 10.2 сая ам.доллар худалдан авах, 308.20-310.50 төгрөгийн ханшаар 114.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин үүнээс Монголбанк 4.0 сая ам.долларыг 1989.50 төгрөгийн хаалтын ханшаар, 90.0 сая юанийг 309.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн аж.

Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 64.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулсан гэдгээ мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД