151 аж ахуйн нэгжид санхүүжилт олгожээ

2015 оны 08 сарын 31

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй "Жижиг дундын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл" нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд үйлдвэрээ өргөжүүлэхэд нь зориулан хөнгөлөлттэй зээлийг олгох замаар бизнесийг өргөжүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий төсөл юм.

Уг төслийн хүрээнд Хөгжлийн Банкнаас нийт 151 аж ахуйн нэгжид 48.969.100.000 төгрөгний санхүүжилт олгосон байна.

"Жижиг дундын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл" хэрэгжснээр ажлын байрны тоо нэмэгдэж, хувь хүний амьжиргааны түвшин баталгаажиж, орлогын эх үүсвэр нэмэгдэж эх орондоо сайхан амьдрах боломж бүрдэнэ хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД