Урсгал тэнцэл алдагдалтай гарчээ

2015 оны 08 сарын 31

Монголбанкны гаргасан статистик судалгаагаар манай улсын урсгал тэнцэл 410.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 69 хувиар буурсан дүнтэй гарчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 12 дахин буюу 748.9 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 43 хувиар буюу 415.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж.

Мөн түүнчлэн хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 661.0 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 58%-иар буюу 242.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтаар тайлбарлагдаж байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 63%-иар буюу 284.5 сая ам.доллараар буурсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД