Манай улсын нөөц мөнгө 26.6 хувиар өсчээ

2015 оны 08 сарын 31

Манай улсын нөөц мөнгө өмнөх сараас 26.6 хувь, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өсч 2977.6 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн сард хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 5.4 хувь буюу 23.2 тэрбум төгрөг, Төв банк дахь харилцах, хадгаламж 38.9 хувь буюу 622.6 тэрбум төгрөгөөр өссөн бол банкуудын касс 6.3 хувь буюу 20.4 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй гарсан аж.

Мөн түүнчлэн банкуудын Төв банк дахь харилцах, хадгаламжийн нөөц мөнгөнд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар өсч 74.6 хувь, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 0.4 нэгж хувиар буурч 15.2 хувь, банкуудын кассын эзлэх хувь 3.7 нэгж хувиар буур ч 10.2 хувьтай байгаа юм байна. Харин

хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өөрчлөлтийн хурд оны эхнээс буурсаар өнгөрсөн зургаадугаар сараас хасах утгатай болсон  хэдий ч тайлант сард уг бууралт өмнөх сараас 1.0 нэгж хувиар багассан байна. Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.4 хувь буюу 44.8 тэрбум төгрөгөөр өсч, өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувь буюу 233.0 тэрбум төгрөгөөр буур ч 12.0 их наяд төгрөгт хүрчээ. Харин банкуудаас МИК ОССК-д шилжүүлсэн зээлийг оруулж тооцвол зээлийн үлдэгдэл 13.5 их наяд төгрөг байна. Хадгаламжийн байгууллагуудаас хувийн хэвшилд олгосон зээл өмнөх сараас 0.2 хувь буюу 15.0 тэрбум төгрөгөөр өсч , өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувь буюу 219.3 тэрбум төгрөгөөр буурч 6403.5 тэрбум төгрөгт, иргэдэд олгосон зээл өмнөх сараас 0.2 хувь буюу 9.7 тэрбум төгрөгөөр өсч , өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувь буюу 26.0 тэрбум төгрөгөөр буурч 5467.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД