Үхрийн ястай мах дунджаар 7000 төгрөгийн үнэтэй байна

2015 оны 08 сарын 29

Статистик мэдээллээс харахад хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 17.1 хувь, үхрийн ястай махны үнэ 12.3 хувь, үхрийн цул махны үнэ 20.2 хувь, адууны ястай махны үнэ 23.2 хувь, ямааны ястай махны үнэ 12.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 8.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 5.2 хувь, адууны ястай махны үнэ 15.2 хувь, ямааны ястай махны үнэ 3.9 хувиар буурсан байна.

Үнийн дүнгээр тооцож үзвэл, энэ сарын IV долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Тодруулбал, үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.3 хувиар буюу 510 төгрөгөөр, хонины цул махны үнэ 7.6 хувиар буюу 545 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 hurdan harij saihan mah zoogloh yumsan.
172.101.82.153 hurdan harij saihan mah zoogloh yumsan.