Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ дахин буурчээ

2015 оны 08 сарын 29

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ сарын сүүлийн долоо хоногийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.2 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 3.4 хувиар буурсан байна. Тухайлбал, савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, дээд гурилын үнэ 4.9 хувь, задгай I зэргийн гурилын үнэ 3.9 хувь, савласан II зэргийн гурилын үнэ 4.7 хувиар өссөн байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.6 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, задгай I зэргийн гурилын үнэ 1.5 хувиар өсч, савласан II зэргийн гурилын үнэ 0.6 хувиар буурсан аж. Үнийн дүнгээр тооцож үзвэл, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 1500-2000 төгрөг, дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, I зэргийнх 1000-1300 төгрөг, II зэргийнх 780-1100 төгрөг байна. Харин “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг I зэргийн “Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна.

Мөн түүнчлэн цагаан будааны үнэ өмхөн сарынхаас 2.3 хувиар өсч, төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.1 хувь, луувангийн үнэ 46.2 хувь, байцааны үнэ 11.5 хувь, манжингийн үнэ 19.9 хувь, сонгины үнэ 15.4 хувиар өссөн байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД