Гадаад валютын хадгаламж 2041.5 тэрбум төгрөгт хүрчээ

2015 оны 08 сарын 29

Манай улсын нийт хадгаламж өмнөх сараас 1.6 хувь буюу 117.2 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувь буюу 78.6 тэрбум төгрөгөөр өсч 7194.7 тэрбум төгрөгт хүрчээ.

Тодруулбал, аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 17.2 хувь буюу 209.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 48.1 хувь буюу 935.3 тэрбум төгрөгөөр буурч 1009.0 тэрбум төгрөгт, иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.7 хувь буюу 69.4 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 14.8 хувь буюу 534.7 тэрбум төгрөгөөр өсч 4144.3 тэрбум төгрөгт хүрсэн аж.

Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 1.1 хувь буюу 22.7 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 30.7 хувь буюу 479.2 тэрбум төгрөгөөр өсч 2041.5 тэрбум төгрөг болжээ.

Нийт хадгаламжийн 71.6 хувь нь төгрөгийн, 28.4 хувь нь валютын хадгаламж байгаа бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.4 нэгж хувиар буурсан байна. Мөнгөний нийлүүлэлтийн 12.2 хувийг эзэлж буй төгрөгийн харилцах өмнөх сараас 2.7 хувь буюу 33.2 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.4 хувь буюу 42.8 тэрбум төгрөгөөр буурч 1200.5 тэрбум төгрөг болсон бол 10.3 хувийг эзэлж буй валютын харилцах өмнөх сараас 4.9 хувь буюу 52.1 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 19.8 хувь буюу 250.7 тэрбум төгрөгөөр буурч 1013.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД