Хийн аюулгүй ажиллагаатай танилцана

2015 оны 08 сарын 28

Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, байгалийн хийн \метан\ хангамжийн асуудал эрчим хүчний үйл ажиллагаатай холбогдон явагдахаар болсон билээ. Иймээс байгалийн хийн хангамжийн салбарыг хөгжүүлэхэд ашиглагдах стандарт, норм, дүрмийг боловсруулах шаардлага тулгараад байгаа ба өндөр технологи бүхий олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр Эрчим хүчний яам ажиллаж байна.

Хийн аюулгүй ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгч орны нэг болох БНСУ-ын Засгийн газрын “World Friend” хөтөлбөр, КОИКА байгууллагын дэмжлэгээр нэг жилийн хугацаатай ажиллах зөвлөх Ким Гил Чан Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн дээр ирээд байна. Тэрээр хийн аюулгүй ажиллагааны талаар боловсруулах баримт бичгүүдтэй танилцаж, зөвлөгөө өгөх юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД