37 компани алдагдалтай ажиллажээ

2015 оны 08 сарын 28

Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудын энэ оны хагас жилийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг олон нийтэл танилцуулжээ.
 
Түүнд дурдсанаар нийт 62 гишүүн үнэт цаасны компаниудаас 55 үнэт цаасны компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна. Үүнээс 13 үнэт цаасны компани нийт 1.21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 37 компани 871.4 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Бусад 5 компани нь үйл ажиллагаа явуулаагүй (X) тайлан ирүүлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД