Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас сарын аян зарлалаа

2015 оны 08 сарын 28

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг энэ сарын 28-наас ирэх сарын 30 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.

Баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас гаргасан төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллана.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн хичээлийн шинэ жил угтсан урьдчилсан хяналтаа дуусгаж, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийн, эрүүл мэнд, болосврол, соёлын салбарт тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД