47 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

2015 оны 08 сарын 28

Нийслэлээс энэ онд нийт 5690 суудал бүхий 14 сургууль, 5820 ор бүхий 47 цэцэрлэг, 2460 суудал, 1440 ор бүхий 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 920 ор бүхий есөн дотуур байр, долоон спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26  барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар нэг цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана. 2012 оноос хойш барилга нь ашиглалтаас гарсан Сүхбаатар дүүргийн 3, 11 дүгээр сургуулийн барилгын ажил дуусч энэ онд ашиглалтад орох юм. Мөн 2012 оноос барилга нь ашиглалтаас гарсан Баянзүрх дүүргийн 10 дугаар тусгай цэцэрлэг, 146 дугаар цэцэрлэг, Баянгол дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 32, Баянгол дүүргийн 73, 38, 2014 онд зогссон Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажлын төсөв нь шийдэгдэж, гүйцэтгэгч нь тодроод байна. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгах ажил энэ онд эхэлнэ. Мөн нийслэлд БНХАУ-ын тусламжаар 19 сургууль шинээр барьж эхлэх юм. Улс, орон нутгийн хөрөнгөөр 2015 онд баригдаж байгаа 179 барилгын 91 нь энэ онд ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 8150 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 7260 ороор нэмэгдэх тооцоотой байна. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 суудлын хүчин чадалтай найман сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон байна. Мөн 350 хүүхэд хүлээн авах хоёр дотуур байр, 4 спорт заалны барилга шинээр ашиглалтад орлоо.

Харин ирэх сард 15 барилга (825 хүүхдийн долоон цэцэрлэг, 890 суудалтай 3 сургууль, 180 ортой 2 дотуур байр, гурван спорт заал) нэмж ашиглалтад орох аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД