76 тэрбум 58.9 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ

2015 оны 08 сарын 28

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Түүнд дурдсанаар нийслэлийн дотоод аудитын албанаас нийт 719 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд сар бүр хяналт тавин ажиллаж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үзлэг шалгалтаар нийт 76 тэрбум 58.9 сая төгрөгийн зөрчил илрүүлж, тухай бүр залруулан ажиллажээ. Үүнд:
-Жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжэх шалгуур үзүүлэл-гүйцэтгэлийн KPI-г мэдээлээгүй 242 төсөвт байгууллага
- Төсвийн гүйцэтгэлийн зургаадугаар сарын мэдээг шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй 10 төсөвт байгууллага
- Цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын дүн гүйлгээг мэдээлээгүй 131 байгууллагын 72639284.8 мянган төгрөгийн гүйлгээ
-Тендер шалгаруулсан боловч Шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй 1 байгууллага
-Байгууллагын өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэрийг цахим хуудсанд байршуулаагүй 73 байгууллагын 3419694.8 мянган төгрөг
- Эхний хагас жилийн санхүүгийн тайлан шивээгүй 165 төсөвт байгууллага
- Эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт-гүйцэтгэлийг KPI-г мэдээлээгүй найман ОНӨААТҮГ
Дээрх алдаа зөрчлийг дахин давтахгүй байхыг анхааруулж зөрчлийг арилгуулан ажилласан гэдгийг Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Sain baina. Amjilt husie. Ingej zurchilzei hatuu temtsej chadbal uls oron hugjih bolno.