54 сургууль, цэцэрлэг орчимд явган хүний гарцыг тэмдэгжүүлнэ

2015 оны 08 сарын 28

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сургууль, цэцэрлэг орчмын явган хүний замыг тэмдэгжүүлж байна. Тодруулбал, Нийслэлээс хүүхэд багачуудын  аюулгүй байдлыг хангах зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь хүүхдүүдийг замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц хийж, хурд сааруулагч тавин, хашаа хайс байрлуулж байгаа юм.  Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд  54 сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарцын тэмдэглэгээг хийж дуусгахаар ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс өгсөн мэдээллээр сургууль, цэцэрлэгүүдийн орчимд 2000 метр квадрат явган хүний гарцын тэмдэглэлээг хийж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Garts 2 taldaa garah zamtai baidag baihad manaihan gartsnii nuguu taldaa zamgui zuleg shoroon deer yabaj bolohiig zubshuuruud baigaa yumuu.