Гадаадын зорчигчдод 160 ам.доллараар сурталчилгааны сэтгүүл тарааж байсныг болиулжээ

2015 оны 08 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажав "Онгоцны хүзүүвчинд төрийн байгууллагын олон ажилтан угтдаг байсныг болиулж, нисэх буудлын оператор болон гаалийн ажилтан гэсэн хоёр хүн зорчигчдыг тосч байгаа. АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй комисс томилогдон, дөрвөн ажлын хэсэг ажиллаж байна. Онгоцны есөн зогсоол нэмж барих ажлын гүйцэтгэл 42 хувьтай үргэлжилж байгаа. Мөн дотоод нөөц бололцоогоороо жижиг онгоцны таван зогсоол барихаар төлөвлөсөн. Ингэснээр онгоцны 40 гаруй зогсоолтой болж, уулзалтын бэлтгэл ажил хангагдана" гэсэн байна.

Мөн түүнчлэн Ногоон гарцын хувьд гар тээш шалгах зориулалтын төхөөрөмж байхгүй учраас овор ихтэй ачаа тээшинд зориулсан төхөөрөмжөөр шалгаж байгаа гэж Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал танилцуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өмнө өгсөн үүрэг даалгавар одоо болтол биелэгдээгүй байна. Монголыг зорих зорчигчдын гар тээш нэгэнт гадаад орнуудын нисэх буудлаар шалгагдан онгоцонд орсон байхад Монголын гааль дээр дахин шалгаж, зорчигчдод төвөг чирэгдэл учруулан очер дараалал үүсгэж байгааг хэзээ зогсоох вэ? Зорчигчдыг хүндрэл, саадгүйгээр хилээр нэвтрүүлэх боломжоор хангаж ажиллаж чадахгүй бол ажлаа өгч болно” гэдгийг сануулахад Буянт-Ухаа дахь гаалийн газрын дарга Н.Удаанжаргал “Ногоон гарцыг өнөөдрөөс эхлэн ажиллуулна” гэлээ. 

Түүнчлэн олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан нь зорчигчдын гайхлыг төрүүлсэн үйл явдал болсныг Ерөнхий сайд онцоллоо. Сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгалаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 setgelgeenii yaduuraltai garuud, uursdiin ner hund tedgeer MAL uudad yu ch bish, uls orniih bol buur yu ch bish. yaj iim ichguurgui zuil sedej, zorigloj chaddag bainaa.
172.101.82.153 setgelgeenii yaduuraltai garuud, uursdiin ner hund tedgeer MAL uudad yu ch bish, uls orniih bol buur yu ch bish. yaj iim ichguurgui zuil sedej, zorigloj chaddag bainaa.