БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ буурчээ

2015 оны 08 сарын 27

БНХАУ-ын статистикийн урьдчилсан мэдээгээр өнгөрсөн сард импортлосон нүүрсний хэмжээ 21.26 сая тонн болж өмнөх жилийн мөн үеэс 2.04 сая тонноор буюу 8.76 хувиар буурсан ба өмнөх сартай харьцуулахад 4.66 сая тонноор буюу 28.07 хувиар нэмэгдсэн хэмээн Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.

Гэсэн хэдий ч нүүрсний үнэ урьдын адил буурсаар байгаа бөгөөд импортлосон нүүрсний үнийн дүн 1.3 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 24.6 хувиар буурч, өмнөх сарынхаас 24.74 хуваар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Иймээс тайлант сарын импортын нэг тонн нүүрсний дундаж үнэ нь 61.16 ам.доллар болж өмнөх сараас 1.64 ам.доллараар буурсан байна.

Харин эхний долоон сарын байдлаар Хятадын импортын нүүрсний нийт хэмжээ 121.12 сая тонн болж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулвал 61.7 сая тонноор буюу 33.75 хувиар буурч, нийт үнийн дүнгийн хэмжээ нь 7.663 тэрбум ам.доллар болон өмнөх жилийн мөн үеэс 47 хувиар буурсан аж.

Ийнхүү манай улсын нүүрсний хамгийн том экспортлогч орон болох БНХАУ-ын нүүрсний зах зээл ийнхүү буурч байгаа нь манай нүүрсний салбарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД