250 мянга орчим иргэн цахим картаар үйлчлүүлж байна

2015 оны 08 сарын 27

Нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийлээ. Түүнд дурдсанаар нийтийн тээврийг орлогын хойноос хөөцөлдөх бус нарийн цагийн хуваарийн дагуу соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын эхлэл нь энэхүү шинэ  төлөвлөлт гэдгийг онцлоод нийслэлийн иргэдийн дийлэнхи нь цахим картаа авч нийтийн тээврээр үйлчлүүлж эхэлбэл дараагийн автобусанд дамжин суухдаа төлбөр төлөхгүй байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Гэтэл өнөөдрийн байдлаар 250 мянга орчим иргэд картаар үйлчлүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 750 мянган иргэнд цахим карт борлуулахаар тооцоод байгаа юм байна. Тиймээс цахим карт худалдаж авч амжаагүй иргэдийг ирэх сарын 1-нээс өмнө картаа авахыг уриаллаа.  Хэрэв ирэх сарын нэгнээс  хойш  бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэдгийг албаныхан сануууллаа.

Дашрамд сануулахад, шинэчилсэн төлөвлөлтөөр өдөр бүр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл үүнээс 20 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилгээнд гарч байгаа юм байна. Нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн “COUNTY”маркийн бага багтаамжийн 21 автобусыг хот орчмын Санзай, Найрамдал зуслан, Био комбинат-Сонсголон, Эмээлт, Баруунтүрүүн болон Хужирбулангийн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.61.97.81 Улаанбаатар хотын хэмжээнд:200 000 орчим өрх байгаа ба өрх бүрт нэжгээд картнэмээд насанд хүрсэн 1-1,5 орчим ажилтай, сургуультай хүүхэд тус бүр карт 150 000дотуур байранд суудаггүй оюутнуудад карт (нийт оюутны талд нь ч хүрэхгүй) 50 000сурагчдыг нэмээд үзье (20000 - 50000) ~ 35000дээр нь нэмээд хувьдаа машинтай өрхүүдийг хасъя -100 000бас албаны автобус, машин хэрэглэгчдийг хасъя - (20000 - 50000) ~ 35000нээрээ дээр нь таксигаар үйлчлүүлэгсдийг хасъя - (5000 - 15000) ~ 10000гадна дотны хотод ирэгсэд явагсад, дамжин өнгөрч буй хүмүүсийг нэмээд үзвэл - 10 000 (байнгын бус тул карт авах нь цөөн)За ингээд бодоод үзвэл 350 000 - 400 000-д ч хүрэхгүй л тоо гарах болов уу даа.Мэдээж хотын хүн ам сая гарсан хэдий ч насанд хүрээгүй хүүхдүүд, нэг гэрийнхэн тэр бүр тус тусдаа яваад тус тусдаа картаар зорчино гэж юу байхав дээ. Бүгд л нэг карманаас гарах мөнгө юм чинь