Эмээлтийн паркийн төслийн санхүүжилтийг төсвийн тодотголд оруулахаар хэлэлцжээ

2015 оны 08 сарын 27

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Паркийн дарга, Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Гончигжав нар оролцлоо. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ, Эмээлтийн паркийн төслийг санхүүжүүлэх хувилбарууд, Нийслэлийн энэ оны төсвийн тодотголд оруулах санал гэсэн асуудлыг хэлэлцлээ. Тус гурван асуудлаас Улс болон нийслэлийн энэ оны төсвийн тодотголд санал тусгуулах тухай тогтоол гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД